ШУГАМ СҮЛЖЭЭГ ШУУДУУ УХАЛГҮЙ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Австри улсын Засгийн газрын 7 сая ёврогийн хөнгөлөлттэй зээлээр Шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах төслийн ажлыг Монгол улсад анх удаа нэвтрүүлж байна. Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан байдаг. Одоогийн байдлаар ус хангамж, ариутгах татуургын 856,5 км шугам сүлжээ байна. Жар шахам жил болсон шугам сүлжээ өнөөдөр элэгдэлд орж, хуучирч муудсанаар гэмтэл саатал ихээр гарч сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр усны 619 км шугам сүлжээ байдгаас:

310 км нь ган

18 км нь шилээр хүчитгэсэн хуванцар

251 км нь хуванцар

40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг байна.

Австри улсын RTI компани нь машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, матриал зэргийг ханган нийлүүллээ. Уг төслөөр эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 1-р Сөүлийн гудамжны хамгийн өндөр насжилттай одоогоос 55 жилийн өмнө тавигдсан 1,7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож сэргээн засварлах юм байна. Цаашид Ус сувгийн удирдах газар нь шугам доторлох дэвшилтэт техник технологийг нутагшуулан өөрсдийн хүчээр дээрэх машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглан Улаанбаатар хотын цэвэр усны гол шугам сүлжээг доторлох ажлыг үе шаттай хийх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 55 минутын өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 3 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 21 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28