“ШИДЭТ ТОЛЬ” ТӨВӨӨР ДАМЖУУЛАН 18 ГЭР БҮЛД СЭТГЭЛЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ


Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онд гэр бүлд чиглэсэн хөгжлийн үйлчилгээний шинэ нэр төрлийг тодорхойлох, үйлчилгээний арга зүйг боловсруулах, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр "Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн зорилтод бүлгийн 1620 өрхөөс гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээний дагуу сэтгэл зүйн үйлчилгээ авах нэн шаардлагатай 18 гэр бүлд харилцааны эерэг хэлбэрүүдийг төлөвшүүлэх, гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн хямрал, гутралыг багасгах, сөрөг зан үйлээ эерэгээр удирдах дадал эзэмшүүлэх үйлчилгээг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын 1 давхарт байрлах "Шидэт толь" төвөөр дамжуулан 1 сарын хугацаанд үзүүлнэ. Сэтгэл зүйн үйлчилгээг сэтгэл засалч Т.Түвшинжаргал, сэтгэл зүйч Ж.Үйлст нар үзүүлэх юм.
Энэхүү үйл ажиллагааны талаар 2018 оны 9-р сарын 12-ны өдөр ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны хүмүүс мэдээлэл өглөө. ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг хэлэхдээ "Гэр бүлд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дутагдалтай байгаа зүйл нь сэтгэл зүйн үйлчилгээ байгаа юм. Сэтгэл гутрал, сэтгэл зүйн хямралаас яаж гарах уу, амьдралд учирч байгаа сөрөг зүйлүүдийг яаж багасгах талаар гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө авах маш их шаардлагатай байна. Бидэнд хандаж зөвлөгөө, үйлчилгээ авах иргэдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Судалгааны үр дүнд үндэслээд гэр бүлд тулгамдаж байгаа асуудал, үйлчилгээний нэр төрлүүдийг тодорхой болгож гаргаж ирнэ. Үүнийгээ "Гэр бүлийн тухай" хуулиндаа тусгаж өгнө."

"Шидэт толь" төвөөр дамжуулан сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнд гэр бүлүүд гэр бүлийн гишүүдийн сэтгэл хямрал, түгшүүр, сэтгэцийн тулгамдсан асуудал багассан, сөрөг зан үйлээ удирдаж эзэмшсэн, өөрийн үнэлэмж, амьдралын итгэл дээшилсэн, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нэмэгдсэн, гэр бүлийн харилцааг эрүүлээр удирдах олон хэлбэрийн арга зүйгээр хангагдсан байна гэдгийг сэтгэл зүйчид онцлон хэлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 54 минутын өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 3 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 21 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28