ОН ГАРСНААС ХОЙШ 23.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ


Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс он гарснаас хойш 23.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Гашуунсухайт боомт хамгийн их экспорт хийсэн боомтоор шалгарчээ. Хэдийгээр дэд бүтцийн зарим асуудал байгаа ч Гаалийн ерөнхий газар олон улсын жишигт нийцүүлэн боомтуудыг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ "Боомтуудыг чадваржуулах чиглэлд бид гаалийн бүрдүүлэлтийг цахим болгосон. Өмнө нь хэдэн хуудас цаас бүрдүүлж нэлээн чирэгдэл учруулдаг байсан бол одоо тухайн тээврийн хэрэгсэл жинлэгдмэгц хэдхэн секундийн дотор цахим бүрдүүлэлт хийж байна. Экспортын нийт бүтээгдэхүүний 85 гаруй хувийг нь цахим бүрдүүлэлтэд хамруулсан" хэмээн ярьсан юм.

Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 80-аас дээш хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ тоо ойрын 10 жилдээ өөрчлөгдөхгүй цаашид өсөх хандлагатай байгаа гэж мэргэжилтнүүд ярьсан. Дашрамд дуулгахад Монгол Улс он гарснаас хойш 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар байгаагаас экспортын хэмжээ 4.1 тэрбум ам.долларт хүрээд байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 55 минутын өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 3 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 21 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28