БАДАРХУНДАГА НУУРААС АЛТ, МӨНГӨН ЭДЛЭЛ ТҮҮСЭН ЭТГЭЭДҮҮД БУСАД РУУ БУУДЖЭЭ


Энэ сарын 10-нд Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Бадархундага нуурын ойролцоо буун дуун гарчээ.

Тодруулбал, нутгийн гурван иргэнийг Бадархундага нууранд мөргөл хийхээр явж байхад нь үл таних гурван этгээд тус нуураас шуудайтай зүйлс үүрээд гараад иржээ. Улмаар нутгийн иргэдийг хараад сэжиг аван зугтаажээ. Тэднийг зугтаахад нутгийн иргэд араас нь хөөхөд нэг нь галт зэвсэг нээж иргэн О-гийн хүзүүг шархдуулсан байна. Тэд галт зэвсэг нээгээд зогсохгүй Бадархундага нуураас бууж тэдний автомашиныг унаж зугтаасан гэнэ.

Нутгийн иргэд яаралтай сум руугаа орж шархадсан нэгэндээ эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өчигдөр орой Отгонтэнгэр хайрханы ойр орчмыг нэгжиж сэжигтэнүүдийг баривчилжээ.

Тэдний хоёр иргэн нь Казак иргэн байсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Дээрх гурван сэжигтэн этгээдийн нэг нь онцгой байдлын албанд хэрэглэдэг усанд шумбагчийн хувцастай байжээ. Тэд иргэдийн Бадархундага нууранд өргөсөн алт, мөнгөн эдлэлийг ийнхүү хууль бусаар түүж, шуудайлж авч явсан тодорхой бололтой.

Шархадсан иргэн О-гийн хувьд аймгийн төвийн эмнэлэгт эмчлүүлж байгаад өчигдөр орон нутгийн нислэгээр Улаанбаатарт ирсэн байна

olloo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 1 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 3 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 4 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 7 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 22 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28