ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БА ОРОЛЦОО, БОЛОМЖ” СЭДЭВТ БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧ, ЭРДЭМТЭН СУДЛААЧ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ


"Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцад Монгол улс, Дорнод аймгийн хөгжлийн бодлого ба оролцоо, боломж" сэдэвт бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаач нарын хамтарсан олон улсын хурал Монгол улсын Зүүн бүсийн тулгуур төв, Чойбалсан хотод зохион байгуулагдаж байна. Тус хуралдааныг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Зүүнд хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Бүсчилсэн хөгжлийн бодлогын судалгааны төв хамтран зохион байгуулж байна.

Монгол улсын Зүүн бүс, Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилт, хөгжлийн төлөвлөлтийг Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграц, түүний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, харилцан мэдээлэл солилцож, цаашдын хөгжлийн гарц, шийдэл, хүлээгдэж буй сорилтын талаар санал солилцох зорилготой явагдаж буй хуралдаанд Монгол улсын Дорнод аймаг, Япон улсын (ERINA), БНХАУ, Их түмэн санаачлага(GTI) төлөөлөл оролцож байна.

Хуралдааны үйл ажиллагааг нээж Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Дорнод аймаг байгаль цаг уур, байгалийн нөөцийн давуу талтай бөгөөд газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын нутагруу түрж орсон хэлбэртэй буюу өөрөөр хэлбэл далай тэнгисээр бол түүнрүү түрж орсон хойг хэлбэрийн байршилтай байдаг нь манай давуу тал болно” гэж хэлсэн үгэндээ онцоллоо

Хурлын үйл ажиллагаа үдээс өмнө зохион байгуулагдаж хурлын дараагаар Дорнод аймгийн боловсрол, шинжлэх ухаан, төмөр зам, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл болон зарим байгууллагуудтай танилцах аялал зохион байгуулагдах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 1 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 3 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 4 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 7 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 22 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28