“ЭХ ОРОНДОО ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” ХӨДӨЛМӨРИЙН ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГИЙГ ЭНЭ САРЫН 14-НД МҮХАҮТ-Д ЗОХИОН БАЙГУУЛНА


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д "гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх", Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн Залуучууд" дэд хөтөлбөрийн 3.2.7-д "гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах" зорилтыг хангахаар "Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их тамхимд зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ, "Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл" ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Шинэ хөгжлийн түлхүүр" (MSDI) ТББ-ууд хамтран зохион байгуулах юм.

"Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэрүндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 6 байгууллага мэдээлэл өгнө.

Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой юм.

Эх орныхоо хөгжил, гадаад сурталчилгаанд нэгдсэн бодлогоор хувь нэмэр оруулж, төрийн байгууллагуудтай нэгдсэн сувгаар харилцаж, хамтран ажиллах зорилготой "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ нь 39 улсад үйл ажиллагаа явуулдаг 158 төрийн бус байгууллагын төлөөллийг нэгтгэсэн байгууллага юм. Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ-ын гишүүд, төлөөлөгчид оролцох юм байна.

Мөн "Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл" ТББ нь 8 улсын гадаадад их, дээд сургуульд төгсөгчдийн холбоог нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус холбоодын гишүүд хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт оролцох юм.

"Шинэ хөгжлийн түлхүүр" (MSDI) ТББ нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 120 гаруй аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тус байгууллага нь ажилд холбон зуучлахаас гадна хүний нөөцийн чиглэлээр сургалт, аутсорсинг, аудитын үйлчилгээг үзүүлдэг.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдийн мэдлэг, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ, "Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл" ТББ-ууд гурван талт санамж бичиг байгуулан цаашид энэ чиглэлээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээлэл авах утас: 98125557, 97125557

"ЭХ ОРОНДОО ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ" ХӨДӨЛМӨРИЙНҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГИЙН ХӨТӨЛБӨР

Бүртгэл 13:00 – 17:00

Нээлт /Төрийн дуулал/ 14:00 – 14:05

Нээлтийн үг14:05 – 14:10

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир

Мэндчилгээ14:10 – 14:40

Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөл

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөл

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ-ын Тэргүүн Э.Номун-Эрдэнэ

"Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл" ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга..А.Хосхүү

"Шинэ хөгжлийн түлхүүр" (MSDI) ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Амаржаргал

Нээлттэй мэдээллийн цаг 14:40-15:40

Эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид, мөн аж төрж буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 1 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 3 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 4 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 7 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 22 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28