УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Пүрэвлхагва хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Мөн аймгийн ИТХ, ЦАУЗБСК-оос хүндэтгэлийн цуглааныг зохион байгуулж, Монгол улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол боллоо.

Хүндэтгэлийн цуглаанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ЦАУЗБСК-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын удирдлагууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, аймагт үйл ажиллагаа явуулдаг хийдийн хамба лам нар, хэлмэгдэгсдийн ар гэр, ач зээ нарын төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо.

Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдийг аймгийн Музей үзүүлж, сурагчдын дунд "Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг" сэдэвт гар зургийн уралдааныг зохион явуулсан ба уралдаанд шалгарсан 6 сурагчдад дурсамж, мөнгөн шагналыг гардуулав.

Тус арга хэмжээний үргэлжлэл болгон "Хутагт ламын хийд"-д хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ойр дотны 40 гаруй хүмүүсийг оролцуулан буяны ном хурах үйл ажиллагаа боллоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 1 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 3 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 4 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 7 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 22 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28