ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭВ


Иргэн Ц.Цэрэндаш болон түүний өмгөөлөгч Ч.Энхээ нар өнгөрсөн долоо хоногт МN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж "Ц.Цэрэндаш нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн Н.Гантулгаас 90 сая төгрөгөөр гурван өрөө байр худалдан авсан ч, эд хөрөнгө сэтгэл санаагаараа хохироод байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаа, хуулийн байгууллага хууль зөрчиж байна" гэж мэдээлсэн.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас дараах тайлбар мэдээллийг хийжээ.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид иргэн Ц.Цэрэндашийн эзэмшлийн орон байранд Н.Гантулга 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "оршин суух зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан" гэх гомдлыг хүлээн авч прокурорын хяналтад, хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Харин 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Гантулгаас "Ц.Цэрэндаш нь намайг залилан мэхэлсэн" тухай гомдлыг тус цагдаагийн газарт гаргасныг шалгахад "Н.Гантулга, Ц.Цэрэндаш нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нотариатын газар үйлдсэн болох нь тогтоогдсон тул уг гомдлыг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэх саналтайгаар дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.Иймд уг хэрэгтэй холбоотойгоор иргэнээс ирүүлсэн гомдлыг цаг тухай бүрт нь хүлээн авч, шалгаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж байгааг мэдэгджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 1 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 3 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 4 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 7 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 22 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28