АНУ-Д ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛСАН ИРГЭДЭД ВИЗНИЙ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ


Гадаад харилцааны яам АНУ-ын элчин сайдын яамтай хамтран өнгөрсөн оны аравдугаар сард эхлүүлсэн "Хариуцлагатай аялцгаая" мэдээлэл сурталчилгааны аян хоёрдугаар сарын ээлжийн нээлт өнгөрсөн баасан гарагт гарагт болсон байна. Иргэдийн гадаад орнуудад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд виз мэдүүлэх, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй, хариуцлагатай аялахыг олон нийтэд уриалах зорилготой уг аян хоёр дах жилдээ үргэлжилж буй юм.Мөн гадаад оронд аялахдаа тухайн орны хууль дүрмийг зөрчихгүй, хариуцлагатай байхыг тус мэдээлэл, сурталчилгааны аянаар дамжуулан уриалжээ. Аяны хүрээнд ирэх сарын 01-нээс АНУ-д хариуцлагатай аялсан монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх тухай тус улсын элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.Тухайлбал, АНУ-д аялахдаа хугацаа хэтрүүлээгүй, гэмт хэрэгт холбогдоогүй, хууль бусаар ажил эрхлээгүй, иргэд ЭСЯ-нд визийн мэдүүлгээ үлдээгээд явах боломж олгох юм байна. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд визийн хүчинтэй хугацаа нь дууссан, өмнө АНУ-д хууль ёсны дагуу зорчиж хариуцлагатай аялсан виз хүсэгч заавал ярилцлага товлохгүйгээр визээ шинэчлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж буй аж. Визийн хугацаагаа хэтрүүлж, хууль бус үйлдэл гаргах нь монголчуудад сөргөөр нөлөөлдгийг сануулжээ.
Өнгөрсөн онд АНУ-д визийн хугацаа хэтрүүлсэн монгол иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1-2.8 хувиар буурсан байна. Гэвч 2017 оны аравдугаар сард тус аян хэрэгжиж эхэлснээс хойш АНУ-д аяллаар явсан зорчигчдын долоон хувь, сурахаар явсан оюутнуудын 17 хувь нь визний хугацаа хэтрүүлж, тэнд оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байдаг ажээ.
Уг аянд Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын элчин сайдын яам нэгдсэнээ мэдэгджээ. Тус улсын визийн талаар үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх төв байгуулах төлөвлөгөөтэй буйгаа ГХЯ-наас мэдээлсэн байна. Түүнчлэн иргэд виз зуучлуулан хохирохоос урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 1 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 3 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 4 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 7 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 22 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28