НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ БОЛГОНО


Өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн автобусны өдрийн дундаж хурд 20 км/ц байсан бол энэ сар гарсаар ердөө 6 км/ц болжээ.

Тиймээс түгжрэл бөглөрөлийг бууруулах ямар арга зам, боломж байгаа талаар Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан болжээ.

Тус хурлын үеэр замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах талаар холбогдох байгууллагууд саналаа танилцуулж, эхний ээлжинд хотын даргын зүгээс Замын Цагдаагийн албанд чиглэл өгсөн байна.

Хотын даргын өгсөн чиглэлийн хүрээнд ирэх энэ даваа гараг буюу өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө болон бага тойруугийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулахад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхээр болжээ.

Замын хөдөлгөөний эрчим огцом буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээлэл өгчээ. Уг нь суудлын автомашинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйчлэх бүрэн боломжтой гэдгийг Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байна.

Тус газрын тээвэр зохицуулагч Д.Цэцэгмаа "Өнөөдрийн байдлаар 946 нийтийн тээврийн хэрэгслээс 870 нь үйлчилгээнд гараад байна. Автобус түгжрээнд орвол хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх боломжгүй болдог. Жишээлбэл, 17.30 цагаас эхлээд Багшийн дээд орчимд замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Ингээд эхэлмэгц Энхтайваны өргөн чөлөө дагуу дараагийн автобусны буудлууд дээр ажлаа тарсан иргэд автобус удаан хүлээх болоод байгаа.

Уг нь Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам дагуу суудлын авто машинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйлчлэх бүрэн боломжтой. Зам тээврийн осол гарсан, зам хаасан нөхцөлд наашаа буюу хөдөлгөөн зохицуулагч руу холбогдох ёстой. Бид Замын хөдөлгөөний удирдлагын төвийн http://www.ubtraffic.mn/ сайтаас хаана замын ачаалал их байгаа, хаана осол гарсан гэх мэтийг байнга харж байдаг учраас замын нөхцөл байдлыг хараад жолоочид заавар өгдөг.Түүнээс биш тухайн автобусны чиглэлийн дагуу зорчигч хүлээж байгаа учраас чиглэлийг өөрчилж болохгүй" гэсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 4 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 4 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 5 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 5 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 5 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 6 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 23 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр