ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ДЭМЖЬЕ


Өнгөрсөн сарын сүүлчээс эхлээд замын хөдөлгөөны ачаалал эрс нэмэгдсэн. Замын бөглөрөл түгжрэлээс болж бухимдсан иргэд олон. Өглөө ажилдаа цагтаа ирж чадахгүй, орой гэртээ харих гэж бараг хонох шахуу юм болж байна. Яг ачааллын оргил үе нь өглөө ажил эхлэх, орой ажил тарах гэдгийг хүн бүр мэднэ.

Гэхдээ энэ жил бүр арай илүү түгжирч байна. Түгжрэлийг янз бүрээр тайлбарлаж хэлэлцэх юм. Монголчуудын машины тоо ихсэж, хүн бүр машинтай болжээ. Замын том бүтээн байгууллалт хийгдэж байгаа болохоор түгжрэл үүсээд байна ч гэх.

Энэ жил томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаатай холбогдуулан гудамж замын ачаалал урд жилүүдээс маш их байгаа нь үнэн. Бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа энэ хугацаанд дугаарын хязгаарлалт дээрээ нэмээд ажлын таван өдөр тэгш, сондгойгоор нь явуулж яагаад болохгүй гэж хэрьээ энэ бүтээн байгуулалтын ажил дуусвал хэнд ашигтай бидэнд л ашигтай.

Уг нь замын хөдөлгөөнд автомашиныг тэгш сондгойгоор нь оруулахыг иргэд хүсч буй. Гэхдээ нэг хэсэг нь хүсэхгүй байгаа юм. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар зохицуулдаг юм байгаа биз дээ. Бусад өдрүүдэд явдгаар нь явуулах хэрэгтэй.
Харин тэгш сондгойгоор хязгаарлах тухайд нийслэлийн Засаг дарга судалж байгаа ч одоохондоо тодорхой хариу гараагүй байгаа гэсэн юм.
Ер нь дугаарыг нь хязгаарлаж, тэгш сондгойгоор нь зохицуулах нь зөв. Нийтийн унаагаа илүү явуулж, хүүхдээ өглөөдөө сургууль, цэцэрлэгт нь эрт хүргэж өгөөд оройдоо аваад байх боломж байгаа шүү дээ.

Гэвч унаатай иргэд өөрсдөө хүсэхгүй байгаа юм. Тэгсэн хэрнээ төр засгийг түгжрэлд буруутгана. Нийслэл болон Замын цагдаа дандаа ухарсан шийдвэр гаргах гэж улайрдаг. Замын хөдөлгөөнөө сайн зохицуулахад түгжрэл үүсэхгүй мэтээр цэцэрхэх иргэддээ нэгийг бодоод үзээч.

Тэгсэн хэрнээ түгжрэлээс болж их зүйлээрээ хохирч байгаагаа ойлгож байна уу.

Монголчууд бид жоохон хүлцэнгүй байж аливаа зүйлд хүндэтгэлтэй хандмаар санагддаг. Бүгдээрээ автомашинтай хөдөлгөөнд оролцсоноороо хэн хохирч байна бид өөрсдөө л хохирч байна.

Түгжирч зогссоноороо бид эдийн засаг, стресс, бусад зүйлсээрээ хохирч байгаа нь үнэн шүү. Тиймээс түр хугацаанд улсын дугаарыг хязгаарлалттай тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох нь зөв учраас дэмжье


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 4 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 4 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 5 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 5 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 5 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 6 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 23 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр