САДАР САМУУН СУРТАЛЧИЛСАН ФЭЙСБҮҮКИЙН 19 ХААЛТТАЙ ГРУППИЙГ УСТГУУЛЖЭЭ


"Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь урьд урьдын ийм төрлийн хэлэлцүүлгүүдээс илүү өргөн хүрээг хамарч, ЦЕГ-аас өрнүүлж буй "Unfriend" аяныг дэмжин явагдсанаараа онцлог юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо өнгөрсөн онд хоёр сая 910 мянгад хүрсэн гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил өнгөрөгч 2017 онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200 гарчээ.

Монгол Улсын хэмжээнд 15-34 насны залуус идэвхтэй фейсбүүк хэрэглэдэг. Тоон үзүүлэлтээс харвал 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 болтлоо өссөн нь өмнөх онтой харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт аж.

Иймээс садар самуун сурталчилсан бага насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц 19 хаалттай групп мөн нээлттэй есөн групп, зургаан фэйж хуудсыг устгасан байна. Садар самуун сурталчилсан элдэв ёс зүйгүй групп, хуудсуудын мэдээллийг хүлээн авах зорилгоор Цагдаагийн байгууллагаас иргэдийн дунд "Хар жагсаалт" нэртэй групп ажиллуулжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 4 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 5 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 23 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28