ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР АВСАН 400 АВТОБУСЫГ ТАРААЖ, ХУУЛЬ БУС САН БАЙГУУЛЖЭЭ


Засгийн газар өөрөө хууль зөрчиж сан байгуулсаны улмаас татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан 400 автобусны эргэн төлөлт, хууль бус сангийн зарцуулалт тодорхойгүй байна.

Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2009 онд Нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан БНСУ-ын ДЭҮ корпорациас 400 автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна. Уг автобуснуудыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж тараасан боловч өнөөдрийг хүртэл эргэн төлөлт бүрхэг, сангийн зарцуулалт ч ойлгомжгүй байгаа аж.

Учир нь тухайн үед "Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ" нь Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны шийдвэргүйгээр "Засгийн газрын тусгай сангийн тухай хууль"-нд хамааралгүй сан байгуулсан байна. Мөн Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 303 тоот "Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоол гаргаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, төсвийн хуулийг зөрчин, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаас хөрөнгө татан төвлөрүүлсэнийг дэмжсэн шийдвэр гаргаж байсан байна.

"Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т тусгаснаар "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө ... хүчингүй болгоно" гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл Засгийн газар энэхүү хууль бус тогтоолоо өөрчлөхгүй бол татвар төлөгчдийн олон тэрбум төгрөг үнэгүйдэж, нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэхэд хүндрэл учирч байгаа юм.

Иймд Засгийн газарт хандаж, уг асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын саналыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 4 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 5 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 23 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28