ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХГҮЙ


Сар бүрийн 9-ний өдрийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болгож зарлах тогтоолыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан. Улмаар Нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүд тодорхой ажил зохион байгуулж, өөрийн эзэмшлийн байгууллага дээрээ иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц нөхцлийг арилган ажиллахыг чиглэл болгосон.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд иргэдийг эрсдэлд учруулж болзошгүй нөхцөл байдлыг арилгах тал дээр анхаарч, тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу иргэдээс ирүүлсэн санал, гомдол, өргөдөл, цахим орчинд тавигдсан мэдээллүүдийн дагуу 2018 оны 08 сард НМХГ-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хяналт шалгалт явуулжээ. Уг шалгалтын үр дүнг НМХГ-ын дэд дарга Б.Батшагай НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулжээ.

Шалгалтын явцад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ, худалдаа, үйлчилгээний цэг болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэд аж ахуйн нэгжийг тогтоож гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авсан байна. Цэцэрлэгт хүрээлэнд хуушуур, шорлогоос гарах хиншүү утаа ойр орчмын оршин суугчид болон цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж буй иргэд хүүхдүүдийн тав тухтай амрах байдлыг зөрчиж байсныг дурьдлаа. Мөн худалдаалж буй зайрмаг, хөөсөн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүсэл нь тодорхойгүй учир эрүүл ахуйн баталгаагүй, худалдан борлуулж буй хүүхдийн тоглоомуудыг иргэд БНХАУ-аас хувиараа оруулж ирсэн, чанарын баталгаагүй, хүүхэд тоглох аюулгүй байдлыг хангаагүй зөрчлүүд ихэвчлэн гарсныг тогтоож, эдгээр зөрчлийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 4 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 5 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 23 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28