НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРМЫН ТӨСЛИЙГ БУЦААН ТАТЖЭЭ


НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр/09.05/ хуралдлаа. Хуралдаанд С.Амарсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Цолмон, Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа, С.Эрдэнэтуул нар оролцов. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй албаны төлөөлөл оролцож, холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнгийн тухай" мэдээллийг тэргүүлэгчдэд хүргэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар стандартын шаардлага хангахгүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулан, түргэн муудах хоол хүнсийг тасалгааны температурт нарны шууд тусгалтай газарт ил задгай хадгалж, худалдаалдаг зөрчил илэрснээс гадна хоол үйлдвэрлэлийн ажиллагаанд оролцож буй ажиллагсад ажлын байранд хувийн ариун цэвэр сахидаггүй гэх мэт зөрчил гарч байгаа нь Хүнсний тухай, Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хуулиудыг зөрчиж байна гэсэн Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Холбогдох албаныхан хууль бус үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, торгуулын арга хэмжээ авсан байна. Мөн зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэл болон ил задгай талбайд шорлог шарах үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНҮӨТҮГ нь дотоод хяналт шалгалт явуулан таслан зогсоож, цаашид зөрчлийг гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуул "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 онд 355 сая төгрөгийн төсөвтэй экстрим талбай бариулж байна. Одоогоор ажлын явц 40 хувьтай байна. Цаашид гүүрэн гарцны ажил хийхээр төлөвлөж байна. Улсын болон хувийн байгууллагын төсвөөр зарим нэг бүтээн байгуулалтын ажлыг хийдэг. Ирэх жилийн төсөвт Маршал таун хотхон руу гарц хийх ажлыг тусгахаар төлөвлөж байна.

Цэцэрлэгт хүрээлэнд хууль бус худалдаа эрхэлж байгаа иргэдтэй бид байнга тэмцдэг. Манай ажилчид оройн цагаар ээлжилж ажилладаг. 26 түргэн үйлчилгээний цэг гурвалсан гэрээгээр төлбөр мөнгөө өгөөд зөвшөөрөлтэй ажилладаг. Эдгээр ТҮЦ-үүд нэг нэгэнтэйгээ барьцсан байдлаас үүдэн хоол бэлтгэн, худалдаалах үйл ажиллагаа явуулж байна" гэв.
Хэлэлцэх асуудлын төгсгөлд ҮХЦ-д хийсэн НМХГ-ын шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай тогтоол гаргаж, уг тогтоолд ҮЦХ-д илэрсэн эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргуулахгүй байх, хоол хүнсний болон аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангаж ажиллан, үр дүнгийн талаарх мэдээллийг энэ сарын 20-ны өдрийн дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.
Дараагийн асуудлаар Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцэх байсан ч Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн хүсэлтээр хойшлуулав.

Хойшлуулах болсон шалтгааныг Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тайлбарлахдаа "Нэгдүгээрт: УИХ дээр "Зөвшөөрөл"-ийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан байгаа, энэ хууль батлагдаад гараад ирэх юм бол бидний журмаар зохицуулах гэж байгаа харилцааг хуулиар батлаад зохицуулах боломжтой болох юм.

Хоёрдугаарт: Энэ журмыг НИТХ-аас батласан ч Хууль зүйн яаманд бүртгүүлж байж хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой. Хууль зүйн яамнаас Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулаад та бүхэн журмын асуудлаа азнах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг өгсөн.

Гуравдугаарт: Ил задгай худалдаа эрхлэгч иргэдийн төлөөлөл, Үндэсний худалдаачдын холбоо зэрэг ТББ-ууд манай ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэгт орж ажилласан зарим гишүүд журмыг арай өөр хэлбэрээр боловсруулья гэсэн саналыг хэлэлцүүлгийн үеэр гаргасан. Тэдний саналыг тусгасан журмыг боловсруулж та бүхэнд дахин танилцуулах шаардлагатай гэж үзээд Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын төслийг эргүүлэн татаж, илүү сайжруулаад Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулья гэсэн саналыг Нийслэлийн Засаг даргаас гаргасан гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал мэдэгдлээ.
Тэргүүлэгчид Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын боловсруулах асуудлаар бүтэн зунжин ярилцаж, дүүрэг бүрд хэлэлцүүлэг өрнүүлж, Нийслэлийн Иргэний танхимд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар энэ асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болон НИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр тогтчихоод байхад гэнэтхэн Журмын төсөл санаачлагчийн зүгээс буцаан татаж байгаад шүүмжлэлттэй хандаж, цаашид үүнээс үүдэлтэй асуудлаар худалдаа эрхлэгчдэд үнэн зөв тайлбараа өгөх, иргэдийн эрх ашиг хохирохтой холбоотой асуудал үүсвэл ЗДТГ өөрсдөө хариуцан зохион байгуулж ажиллах ёстой гэдгийг санууллаа.
Үүний дараа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар танилцуулж, Тэргүүлэгчдийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.
Бусад асуудлын хүрээнд Төрийн соёрхолт, Монгол улсын УГЗ Б.Шаравын зохиол "Аав ээж хоёр минь" дууны хөшөөг Хууль зүйн хүрээлэнгийн баруун хойно, "Аман хуур" киноны дурсгалын хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, дэслэгч генерал Ч.Пүрэвдоржид зориулсан дурсгалын самбарыг СБД-ийн 1-р хороонд байрлах 5-р байрны зүүн хананд тус тус байрлуулах асуудлыг хэлэлцэв.
НИТХ-ын Тэргүүлэгчид хөшөө дурсгалын самбарын эх загвар, зургийг гудамж талбайн өнгө үзэмж, Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгах тогтоол гаргахаар болсноор өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 5 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 6 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 9 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28