ӨНӨӨДӨР НИЙТ 34 ЦЭЦЭРЛЭГ АЖИЛ ХАЯНА


Багш нарын цалин нэмэх гурван талт хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ Засгийн газраас биелүүлээгүй. Тиймээс энэ сарын 03-наас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчид ажил хаясан билээ.Тодруулбал, энэ сарын 03-нд 26 ЕБС, маргааш нь нэмээд 37 ЕБС, өнөөдрийн байдлаар 45 ЕБС тус тус ажил хаяад байгаа юм.Тэгвэл энэ ажил хаялтад сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид нэгдэж өнөөдрөөс ажил хаяхаар болжээ.Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 34 цэцэрлэг ажил хаях бөгөөд суралцагчдын эцэг эхэд энэ тухайгаа мэдэгдэж байгаа юм байна.Дээрх 34 цэцэрлэгээс гадна 92 дугаар цэцэрлэг ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм.Цэцэрлэгийн багш, ажилчид ажил хаяхаар байсан боловч дарамт шахалтад оруулсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс багш, ажилчдыг дарамталсан иргэн, ААН-ийг хуулийн байгууллагад өгөөд байгаа аж. Тиймээс дарамтад орсон багш, ажилчид ҮЭ-дээ хандаж эрхээ хамгаалуулах боломжтой юм байна.Багш, ажилчдын хувьд ачаалал их, цалин бага байдаг бөгөөд цалингаа нэмүүлэх энэхүү ажил хаялтыг АН-ын захиалга мэтээр мэдээлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Цаашид ажил хаях багш, ажилчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул Засгийн газраас яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 5 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 6 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 9 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28