ТУЖИЙН НАРСАНД 10 МЕТР ӨНДӨР ЦАМХАГ БАЙГУУЛЖЭЭ


Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны тусгай хамгаалалтын ойд БНСУ-ын "Юүхан Кимберли" компани 10 м өндөр, 6 м урт, 5 м өргөн, нийт 144м2 талбай бүхий цамхаг байгуулжээ. Ингэснээр нарсан ойг бүхэлд нь харж, байгаль экологитой танилцах боломжтой бүрдэж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдын нутаг дамнан оршдог экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхэн дурсгалт газар бол Тужийн нарс. 1986-2002 онуудад Тужийн нарсанд 7 удаагийн их хэмжээний түймэр гарахын зэрэгцээ иргэдийн эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр 70 орчим хувь нь устсан гашуун түүхтэй.

2001 оноос эхлэн Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг Тужийн нарсыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд төвлөрүүлж ажилласнаар 10088,65 га ой нөхөн сэргээд буй юм байна. 2003 оноос БНСУ-ын "Юүхан Кимберли" компани, Зүүн Хойд Азийн Ойн форум хамтран ойг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж 3250 га талбайг нөхөн сэргээсэн нь нийт талбайн 32,3 хувийг эзэлж байгаа аж.

Нарсыг бүхэлд нь харах Цамхагийн нээлт өчигдөр/09.04/ болж, аймаг орон нутгийн удирдлагууд, БОАЖЯ-ны төлөөлөл, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, сурагчдын төлөөлөл оролцжээ. Энэхүү цамхагийг хүүхэд багачуудад таримал ой, түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгох, цаашлаад жуулчдын очих дуртай газар болгох зорилгоор барьсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 5 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 6 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 9 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28