“ЭМО” НЭРТЭЙ ФЭЙСБҮҮК ХАЯГ НЭЭН, БУСДЫГ АМИА ХОРЛОХОД УРУУ ТАТДАГ БАЙЖЭЭ


Цагдаагийн ерөнхий газраас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Unfriend" хөдөлгөөн эхлүүлжээ. Өнөөдөр (2018.9.05) энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан, дуучин Б.Анхбаяр нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг хэллээ. Тухайлбал, 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ. Монгол улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна.

Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал "Эмо" нэртэй фэйсбүүк хаяг нээж, тухайн хаягийг нээсэн иргэн бусдыг элсүүлээд амиа хорлоход уруу татдаг байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлжээ.

Уг цахим хаягт хоёр сарын хугацаанд 3500 гаруй хүүхэд бүртгэгдсэн аж. Цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай илрүүлж, уг цахим хаягийг хаасан бөгөөд амиа алдсан хүүхэд байгаагүй, одоогоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн дагуу шалгаж байгаа аж.

Мөн иргэн Б бага насны охидтой фэйсбүүкээр танилцаж, цахим хэлбэрээр үерхэж улмаас 200 гаруй охины нүцгэн зургийг авчээ. Улмаар дарамталж мөнгө авах, бэлгийн харилцаанд ордог байжээ. Түүнчлэн "Санхүү авна, сайн ахтай болъё, хөөрхөн дүүтэй болъё" зэрэг зар цахим хуудсуудаар маш их тархсан байдаг. Энэ зарын цаана биеэ үнэлэлт ихээр явагддаг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс "Unfriend" хөдөлгөөн, "Хар жагсаалт" гэсэн цахим сайтыг нээж арга хэмжээг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж.

Хошууч Д.Будзаан "Цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Гэмт хэргийн хохирогч болоод эцэг эхээсээ айдаг, бусдаас нуудгаас болж хохироод үлдэж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү гэмт хэргийг таслан зогсоохоор "Unfriend" арга хэмжээг эхлүүлэхээр боллоо. Энэхүү арга хэмжээг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ЦЕГ манлайлан ажиллана. Энэхүү хөдөлгөөн 22 хоногийн хугацаанд зохион байгуулагдах болно" гэв.

Тус хөдөлгөөнд нэгдэн оролцож байгаа дуучин Б.Анхбаяр буюу A cool "Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг хэдийнэ болсон байна. Таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжүүлж байна. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран "Unfriend" хөдөлгөөнийг зохион байгуулахаар боллоо.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэхүү хөдөлгөөнийг дэмжиж ажиллахыг хүсч байна. Хөдөлгөөний үйл ажиллагаа маргаашаас эхэлнэ. Эцэг эхчүүд өөрийн хүүхдийн фэйсбүүкийг шалгаж, тухайн цахим хаягийн найзын жагсаалтыг нь шалгаж танихгүй хүмүүсийг нь найзаас нь хасаарай гэж уриалж байна" гэв.

Дэлхий дээр 4.6 тэрбум гар утас хэрэглэгч байдаг гэсэн тоон мэдээлэл бий. Монгол Улсын хэмжээнд хоёр настайгаасаа эхлээд хүүхдүүд гар утас, цахим орчинд амьдарч буй юм. Цахим хуудсаараа ээж, ааваасаа илүү харилцдаг зөвлөгөө авдаг хүнтэй өсвөр насныхан байгааг мэргэжлийн байгууллагынхан хэллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 5 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 6 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 9 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28