“ОЧИР” ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААГААГҮЙ БАЙНА


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Очир" төв зочид буудалд 2017 оны наймдугаар сард 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл "Очир" зочид буудлыг бүр хаах ёстой гэсэн үүрэг даалгаврыг Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албаны хүмүүст өгсөн юм. Тодруулбал, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч ажиллах хүрээнд 13 настай охин бусдад хүчиндүүлж амиа алдсан "Очир" төвийн үйл ажиллагааг хаах ёстой хэмээн үзсэн байна. Мөн хүчирхийлэл бусармаг явдлын үүр уурхай болсон эл буудлын үйл ажиллагааг зогсоож, гарсан зөрчлийг арилгах, арга хэмжээ авах, тодорхой бодлого боловсруулах хүрээнд нэг сарын хугацаа өгчээ.

Гэвч тус буудлын үйл ажиллагаа зогсоогүй хэвийн явагдаж байгаа гэх мэдээллийн дагуу биднийг өнөөдөр /2018.09.03/ очиход буудлын хаалга хаалттай, дотор нь хүн харагдахгүй байлаа. Ойр хавийн иргэдийн мэдээлснээр тус буудал нь нэр хаягаа авчихсан үйл ажиллагаа явуулж буй хэвээрээ байгаа гэнэ.

Мөн доод давхарт нь баар цэнгээний газар, караоке шинээр нээгджээ. Энэ асуудлаар буудлын эзэн гэгдэх эмэгтэйгээс тодруулахад "Нэг хэсэг үйл ажиллагаа нь зогссон. Би хэсэг хугацаанд тус буудлыг түрээсэлсэн. Одоогоор үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа байх. Өөр зүйл мэдэхгүй" гэсэн мэдээллийг өгөв. Дашрамд, 2018 оны гуравдугаар сард шүүхээс тус буудлын эздийг хариуцагчаар татсан бөгөөд өнөөдрийг хүртэл эл хэргийн шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна

news.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 5 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 6 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 9 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28