Японд ширүүн аадар бороо, аварга том давалгаа, 135 милийн хурдтай "Жэби" хар салхи нүүрлэж, сүүлийн 25 жилийн турш тохиогоогүй хамгийн аймшигтай шуурга болж байгаа талаар "Know Files" мэдээлжээ.Японы Ерөнхий сайд Шинзо Абэ иргэддээ хүчтэй хар салхинаас урьдчилан сэргийлж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнд бэлтгэхийг уриалсан талаар "Daily Mail" мэдээлжээ. Гал, гамшгийн менежментийн агентлагаас Японы баруун болон төв хэсэгт оршин суудаг 1.19 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөгөө өгсөн бөгөөд үүнээс 16 мянга гаруй хүнийг зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай талаар мэдээлсэн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна