БАРИЛГА ДЭЭРЭЭС ҮСЭРЧ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДСАН ГЭХ ХОЁР ЭМЭГТЭЙД ЦАЛИНГ НЬ БҮРЭН ОЛГОЖЭЭ


Өнгөрсөн сарын 31-ний орой 21.00 цагийн орчимд Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс хоёр эмэгтэй үсэрч амиа хорлох гээд байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн билээ.Дээрх тус барилгын гүйцэтгэгч компани болох "Бесон" компанид өнгөрсөн зургадугаар сараас хойш ажиллаж байгаа дээрх хоёр эмэгтэйд цалинг нь өгөөгүй учраас тэд амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл гарсан юм.Тэгвэл амиа хорлохыг завдсан гэх иргэн Ц.Алтанцэцэг дээрх мэдээллийг үгүйсгэжээ.Тэрбээр "Худлаа ташаа мэдээлэл цацагдсан байна. Бид хоёр амиа хорлох гээгүй. Орой 21.00 цагийн үед барилгын ажлаа дуусгах гээд 16 давхарт гарсан ажиллаж байхад хүмүүс үсрэх гэж байна гэж ойлгоод цагдаа дуудчихсан юм билээ.

Гэхдээ "Бесон" компанитай гэрээгээ ажиллаад удаж байгаа ч ганц удаа цалин өгөөгүй. Сургууль соёл орох гээд хүүхдүүдийнхээ хичээллийн хэрэглэлийг бэлтгэх гээд мөнгө төгрөг хэрэгтэй байсан. Нягтлангаасаа цалингаа нэхэхэд "Компанийн захирлаас мөнгөө нэх" гэсэн. Тэгэхээр нь жаахан маргалдаж хэрэлдсэн үнэн.Тэгээд 16 давхар барилга дээр гарч ажлаа хийж байх явцдаа "Захирлаа дууд. Есдүгээр сарын нэгэн боллоо" гэж чанга хашгирч хэрэлдсэн. Гэвч удаагүй цагдаагийн албаныхан ирэхээр гайхсан шүү. Бид хоёрт амиа хорлох бодол байгаагүй ээ. Хүмүүс буруугаар ойлгожээ. Харин бид хоёрын цалинг компаниас бүрэн өгсөн. Би таван сая төгрөг авсан" гэж ярьжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 4 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 6 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 7 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 9 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28