БАЙТ ХАРВААНЫ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ


"Mongolian archery open cup-2018" нээлттэй тэмцээн өнөөдөр олон улсын стандартын "Дайчин чанар-тэсвэрийн талбар 360" талбайд эхэллээ. Тэмцээнд Монголын 10 байгууллагын 80 гаруй, ОХУ-ын Буриадын 10 орчим тамирчин олимпийн байт харваа буюу тахир нум, кампаунд гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорих аж.Монголын байт харвааны Ерөнхийлөгч П.Цагаан тус тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ "Энэ тэмцээн Азийн наадам амжилттай болон өндөрлөж байгаа, мөн өнгөрч буй хавар, зуны жар орчим хоногт байтын тамирчид, дасгалжуулагчид тэдний ар гэрийнхэн, спортыг дэмжигчид, хандивлагчдын хүч дэмжлэгээр бүтээн байгуулсан зориулалтын талбайд болж байгаагаараа онцлог юм. Азийн наадамд манай тамирчид амжилтаа ахиулж оролцлоо.

Манай байтын тамирчид БНСУ-ын багийг ялсан нь энэ наадмын сенсаац, бидний хувьд түүхэн амжилт боллоо. Тив дэлхий, олимпийн аварга-өмнөд Солонгосын тамирчдыг ялсан нь манай тамирчид тууштай, сэтгэл зүтгэлээ гаргаж бэлтгэл сургуулилтаа хийвэл амжилт ойрхон байгааг харуулж байна. Бидэнд маш их урам зориг өглөө. Өөрсдийн бүтээн байгуулсан талбайдаа зохион байгуулж байгаа өнөөдрийн тэмцээн бүх амжилтын эхлэл болог" гээд Азийн наадамд амжилттай оролцсон байт харвааны тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, нээлттэй тэмцээнд оролцож байгаа бүх тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 15 минутын өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 3 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 3 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 3 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 21 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 22 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 23 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр