ГАДААДАД ЭМЧЛҮҮЛДЭГ 39 ӨВЧНИЙ 13-ЫГ НЬ ЭХ ОРОНДОО ЭМЧИЛДЭГ БОЛСОН ГЭВ


Засгийн газраас эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшүүлэх үүднээс гадаад улсад төрийн зардлаар сургаж эхэлсэн. Үүний үр дүнд Монголд эмчлэгддэггүй байсан 39 өвчнөөс 13-ыг нь эх орондоо эмчилдэг болжээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй орнуудад 81 эмч, эмнэлгийн ажилчин суралцаад ирсэн байна. Тодруулбал, жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Япон, БНСУ, ОХУ-д 1-3 сарын хугацаатай багаараа суралцаад иржээ.

Мөн Эрүүл мэндийн яам, Японы Жайка Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах" төслийн хүрээнд ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Японы Осака, Токио хот болон Токүшима, Нара мужид гурван удаа сургалт зохион байгуулахаар болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 5 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 8 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 10 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 10 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 11 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 11 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29