МӨРДӨН БАЙЦААГЧДЫН ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГИЙН ТӨВШИН 83.5 ХУВЬТАЙ ГАРЧЭЭ


Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бататгах, чадавхжуулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Сүүлийн 1 жилд цагдаагийн 52 албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэжээ.

Улмаар энэ сарын 30-нд Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 329 ажилтан, албан хаагчаас хүний эрхийн мэдлэгийн төвшин тогтоох шалгалт явлаа. Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан тус шалгалтад мөрдөгчид оролцож, үнэлгээний дундаж нь 83.5 хувьтай гарчээ. Хүний эрхийн мэдлэг шалгах сорилыг боловсруулах ажлын хүрээнд уншиж судлах хүний эрхийн олон улсын гэрээ, хууль тогтоомж, ном товхимлын жагсаалт, 60 тестийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн хүргүүлсэн бөгөөд ЦЕГ-ын Улсын Мөрдөн байцаах алба ажилтан, албан хаагчдаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг сар бүр авахдаа хүний эрхийн асуултуудыг тогтмол оруулахаар болсон байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 5 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 8 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 10 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 10 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 11 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 11 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29