ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНЭ 12 МЯНГА ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ


Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн хот хоорондын зорчигч тээвэр нэмэгдсэн үнэ тарифаар иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, "Авто тээврийн үндэсний төв" ТӨУҮГ-аас хот хоорондын зорчигч тээврийн үнийг тодорхой хэмжээгээр нэмэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү үнээ нэмэх болсон шалтгаанаа тэд шатахууны үнийн нэмэгдэлтэй холбон тайлбарласан юм.

Үнэ нэмэх шаардлагыг "Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооныхон" санаачлан гаргаж, наймдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн хурал зарласан. Тус холбоонд нийт 72 чиглэлд тээврийн үйлчилгээ эрхлэгч 50 орчим аж ахуйн нэгжийн 1500 гаруй жолооч хамрагддаг байна. Тэд үнэ нэмэх албан шаардлагаа ЗТХЯ болон Авто тээврийн үндэсний төвд наймдугаар сарын 7-ны өдөр 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдийн гарын үсгийг хавсарган хүргүүлсэн байдаг.

Тэд гаргасан шаардлагадаа "Шатахууны үнийн өсөлт бүрийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр ирсэн ч тээвэрчид иргэдийн нуруунд ачаа болохгүй байх үүднээс зорчигч тээврийн тарифыг сүүлийн арван жил нэмэгдүүлэлгүй өдий хүрсэн. Үйлчилгээний үнийг чиглэлээс нь хамаарч 1000-8000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг тусгасан байна. Гэтэл шатахууны ханш 2.5-3 дахин нэмэгдсэн. Үүнээс болж алдагдалтай ажиллаж байна" гэсэн. Шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ ч мэдэгдэж байв.

Тэдний шаардлагын дагуу зорчигч тээврийн автобус ийнхүү нэмэгдсэн үнэ өртгөөр иргэдэд өнөөдрөөс үйлчилж эхлэх нь. Ингэхдээ 1-12 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, хамгийн багадаа буюу 1000 төгрөгөөр Улаанбаатар-Арвайхээр чиглэлд 20-21 мянган төгрөг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 35-36 мянган төгрөг, Улаанбаатар-Ар.Эрдэнэмандал 25-26 мянган төгрөг, Улаанбаатар-Төв.Баян сум 4500-5500 төгрөг болон тус тус нэмэгджээ. Харин хамгийн их нэмэгдсэн хоёр чиглэл нь Улаанбаатар-Завханы Тэс чиглэлд 55-67 мянган төгрөг, Улаанбаатар-Ховдын Булган чиглэлд 73-82.5 мянган төгрөг болон өөрчлөгджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 4 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 6 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 7 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 9 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28