ӨНӨӨДӨР ЦАГДАА НАР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИМД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ


Хичэээллийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа маргааш болно. Нээлтийн үйл ажиллагааны үеэр цагдаагийн алба хаагчид ЕБС-ийн орчимд замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ.Энэ зохицуулалтын талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс зарим зүйлийг тодруулахад "Энэ үед сургууль цэцэрлэг тус бүрдээр 1-2 цагдаагийн алба хаагч тухайн сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ.

Мөн томоохон зам болон уулзвар гарцууд дээр хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Тээврийн цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Нийслэлийн хэмжээнд 320 гаруй алба хаагчид төрийн болон хувийн хэвшлийн 240 гаруй ЕБС-ийн орчинд үүрэг гүйцэтгэнэ.Хичээл сургууль эхлэхээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэг. Тэр дундаа хичээл орох тарах цагуудаар алба хаагчид томоохон уулзварыг бүхэлдээ хяналтандаа авч ажиллахаар төлөвлөсөн. Одоо зарим замуудын засварын ажил хийж байгаа учраас хаалттай байгаа.Тухайлбал, Олимпын гудамж, ТЭЦ3-наас Яармагийн зам, Цайз захаас хойшоо нэг км авто зам засвартай, хаалттай байгаа учраас замын хөдөлгөөний ачаалал эрс ихэснэ. Иймээс иргэд цагаа зөв төлөвлөж замын хөдөлгөөн оролцох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 5 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 7 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 8 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 9 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 11 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28