Өнгөрсөн зургадугаар сард биеийн байдал нь огцом муудсны улмаас цагдан хоригдож байсан "Жаст"-ын Ш.Батхүүг батлан даалтад гаргаж гадуур мөрдөн байцаах ажиллагааг явуулж байсан юм.Тэгвэл түүнийг тодорхой шалтгааны улмаас дахин цагдан хорих ангид хорьжээ.Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж ийнхүү олон жил шалгаж байгаа юм.АТГ-аас "Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шалгаж байна. Эл хэрэгтэй холбогдуулж 10 гаруй дугаартай хэрэг нээгээд байна. Тиймээс хэргийг тусгаарлаж удахгүй прокурор, шүүхэд шилжүүлнэ" хэмээн мэдээлсэн юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна