МАНАЙ ТАМИРЧИД АЗИЙН НААДМААС 16 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

Admin
15 цагийн өмнө

"Жакарта-Палембан – 2018" Азийн наадмын 12 дахь өдөр өндөрлөлөө. Өчигдөр /08.30/ манай тамирчид Жүдо, Кураш, Танхимын дугуй, Ширээний теннис, Хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд оролцов.

ОНЦЛОХ:

Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -78кг жинд О.МӨНХЦЭЦЭГ МӨНГӨН МЕДАЛЬ, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57кг-ийн жинд Э.СУМЪЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ, эрэгтэйчүүдийн -81кг жинд О.УУГАНБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЬ, эмэгтэйчүүдийн – 70 кг жинд Ц.НАРАНЖАРГАЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Монголын баг тамирчид 3 АЛТ, 4 МӨНГӨ, 9 ХҮРЭЛ нийт 16 медальтайгаар Азийн наадмын медалийн жагсаалтын 20 дугаарт бичигдэж байна.

ТАНХИМЫН ДУГУЙ


Холимог төрөл "Omnium":

  • С.Жамбалжамц – IX байр /79 оноо/

ШИРЭЭНИЙ ТЕННИС


Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:

  • Ч.Эрдэнэ-Баяр – Эхний шатны тоглолтод Непалийн тамрчинг 4:3 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Э.Лхагвасүрэн – БНАСА-ын тамирчинд 1:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:

  • Б.Должинзуу – Эхний шатанд Непалийн тамирчинг 4:0 харьцаагаар хожин, 1/32-т Хонконгийн тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Б.Болор-Эрдэнэ – Энхий шатанд Катар тамирчинг 4:2 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдсож тэмцээнээ өндөрлүүлэв.

КУРАШ


Эмэгтэйчүүдийн -78кг:

  • О.МӨНХЦЭЦЭГ – МӨНГӨН МЕДАЛЬ
  • Г.Минжинсор – 1/16- д Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.

Эрэгтэйчүүдийн -81кг:

  • Г.Лүндээжанцан - Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
  • Б.Гончигсүрэн - Туркмений тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.

ХӨНГӨН АТЛЕТИК


Эмэгтэйчүүдийн 1,500м:

  • Ч.Шинэцэцэг - XIV байр /4:34.17 улиралийн дээд амжилт/

ЖҮДО

Эрэгтэйчүүдийн -81кг:

  • О.УУГАНБААТАР - ХҮРЭЛ МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн –70 кг:

  • Ц.НАРАНЖАРГАЛ - ХҮРЭЛ МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн -57кг:

  • Э.СУМЪЯА – ХҮРЭЛ МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн -63кг:

  • Б.Ганхайч – Хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчинд тамирчинд хожигдсон.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 9 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 12 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 12 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 12 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29