НИЙТ 619 ӨРХИЙН 16 МЯНГАН ТОЛГОЙ МАЛЫГ ХОТООС ГАРГАЖЭЭ


Нийслэл хотын захын хороод, зуслангийн бүсээр нутагладаг мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн оны намраас эхэлсэн. Тус ажлын үр дүн өнөөдөр 97 хувьтай явагдаж байгаа тухай албаныхан мэдээллээ. Тодруулбал, наймдугаар сард төвийн таван дүүрэгт нүүлгэн шилжүүлэлтийн ажил өрнөжээ. Үүний үр дүнд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд 619 өрхийн 16 мянган толгой мал байсныг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Хотоос нүүсэн мал бүхий иргэдэд шинэ суурьшлын бүс тогтоон өгч, дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, худаг усаар хангаж, хашаа саравчийг нүүлгэх тал дээр дэмжлэг үзүүлсэн байна. Мөн нийслэлийн газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд малтай иргэд шинээр суурьших боломжит газрын судалгааг гаргажээ.

Нийт 11 байршилд мал бүхий иргэдийг суурьшуулах боломжтойг судалгаагаар тогтоожээ. Малтай иргэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд шилжин суурьших хүсэлтээ ирүүлсэн байна. Шинэ нутагтай болсон иргэдийн 97 хувь шилжин байрлаад байгаа юм. Түүнчлэн нүүхээс цааргалсан цөөн иргэд үлджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Цэдэвдоржийнх малтайгаа хотоос нүүхээс татгалзсан хариу өгч, хүний эрх зөрчигдлөө гэх шалтгаанаар шүүхэд хандсан тухай холбогдох албаныхан мэдээллээ.

Нүүлгэн шилжүүлэлт хийхээс өмнө:

1.Сүхбаатар дүүрэгт 189 өрхийн 3,000 гаруй

2.Чингэлтэй дүүрэгт 50 өрхийн 1,160

3.Хан Уул дүүрэгт 76 өрхийн 2,400 гаруй

4.Сонгинохайрхан дүүрэгт 221 өрхийн 6,000 гаруй

5.Баянзүрх дүүрэгт 83 өрхийн 3,500 гаруй толгой мал тоологджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 5 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 7 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 8 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 9 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 11 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28