И.БАТТӨГС: НАМУУД ДАХИН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ӨГӨХ ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛСОН

Admin
11 цагийн өмнө

Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуулийн талаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулах болсон талаар товчхон тодруулга өгөхгүй юу?

Нийслэлийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг хоёр томоохон дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Баянзүрх дүүрэг ИТХ-ын нийтдээ 41 суудалтай байхаас хоёр тойрогт сонгуулийн хууль зөрчигдсөн гэсэн шүүхийн шийдвэр эцэслэн гарсан 10,19-р тойрогт дахин сонгууль явагдана.

-Дахин сонгуульд оролцох нам, нэр дэвшигчдийг хэзээ бүртгэж эхлэх вэ?

-Сонгуулийн тухай хуулийн 153.1 дахь заалтад бий. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцох эсэхээ намууд санал авахаас 60 хоногийн өмнө илэрхийлж бүртгүүлнэ гэсэн хуулийн заалттай. Энэ дагуу 08-р сарын 28-ны өдрийг дуустал дахин сонгуульд оролцох намуудын хүсэлтүүдийг хүлээн авч дууссан. Нэр дэвшигчдийг ирэх 9-р сарын 2-ноос эхлэн тав хоногийн хугацаанд бүртгэх ажил явагдана.

- Хэдэн нам оролцох хүсэлт өгсөн бэ?

Дөрвөн нам дахин сонгуульд оролцохоор хуулийн хугацаанд албан ёсоор хүсэлтээ өглөө. Монгол Ардын Нам, Монголын Консарватив Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Нам гэсэн намууд оролцоно. Буцаасан болон авахаас татгалзсан нам байхгүй.

-Ардчилсан нам оролцох хүсэлтээ өгөөгүй юм уу?

Өгөөгүй.

-Тэхээр дахин сонгуульд дөрвөн намаас л нэр дэвшигчид өрсөлдөнө гэсэн үг үү?

Тийм. Сонгуульд оролцохоо илэрхийлэх хуулийн хугацаа дуусгавар болсон.

-Дахин сонгуулийг зохион байгуулах дүүргийн сонгуулийн хороог яаж байгуулсан вэ?

Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо 2016 онд байгуулагдсан. Сая Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолоор дарга, нарийн бичиг, хоёр гишүүнийг өөрчилсөн бусад гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хороонд ажиллах гишүүн аль нэг намын гишүүн бус төрийн албан хаагч, тэр дундаа захиргааны жинхэнэ албан хаагч байна гэж заасны дагуу томилогддог


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 5 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 7 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 8 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 9 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 11 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28