ЗАМЫН-ҮҮД СУМАНД ХИЛ ГАРАХ ГЭСЭН АЧАА ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ УРТ ЦУВАА ҮҮСЭЭД БАЙНА

Admin
Өчигдөр

Улс хоорондын зөвшөөрлийн бичгийн нөөц дуусч байгаагийн улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хил гарах гэсэн ачааны автомашины урт дараалал үүсээд байна. Өдөртөө монголын талаас хил нэвтрэх 50-хан ширхэг "Д" төрлийн бичиг олгож байгаагийн улмаас ийнхүү ачааны автомашины урт дараалал хил дээр үүсээд буй талаар орон нутгийн эх сурвалж мэдээлж байна.

Энэ асуудал Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай шууд холбоотой юм байна. Тиймээс бид тус төвийн холбогдох албан тушаалтнаас хил дээр урт дараалал үүсээд байгаатай холбогдуулан ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар тодруулахыг зорилоо. Гэвч "Эргээд хариу өгнө" гэж хэлээд, ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

Урд хил дээр ийнхүү ачаа тээврийн автомашинууд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан байдалтай байгааг эх сурвалж хэлэхдээ "Оюутан, сурагчдын хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан урагш чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн энэ үед иргэдийг чирэгдүүлэлгүй, нөхцөл байдлыг урьдчилан харж, улс хоорондын зөвшөөрлийн бичгийн нөөцөд анхаарал хандуулах хэрэгтэй юм. Өнөөдөр энэ урт дарааллаас болж, иргэд маш их цаг хугацаа алдаж байна. Холбогдох албаныханд уламжилж өгөөрэй" гэсэн юм.

Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл олгоход Авто тээврийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон эрх бүхий байгууллага, Монголын Авто тээвэрчдийн Нэгдсэн холбооны бодлого, чиглэл, шийдвэрийг тус тус баримталдаг байна.

"Зөвшөөрөл" гэж олон улсын хэлэлцээрийн дагуу ОХУ, БНХАУ, БНКазУ, БНБелУ, БНКирУ, БНУкУ, БНТурУ, БНЛатУ-д ачаа болон зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг хэлдэг. Зөвшөөрөл олгогч нь зөвшөөрлийн бичгийн нөөц, үлдэгдэл, шинээр нийлүүлэх тоо хэмжээний талаарх мэдээллийг сар бүр холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй аж. Гэвч энэ талаар урьдчилан мэдээлээгүйгээс Замын-Үүдэд ийнхүү урт дараалал үүсч, иргэдэд чирэгдэл учруулсаар байгаа ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 9 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 12 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 12 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 12 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29