Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна