Өнгөрсөн сараас эхлэн Хэлмэгсдийн хөшөө болон төв талбай, Ю.Цэдэнбалын хөшөөний баруун талын талбайд нас барагсдын хойчийн буянд зориулж 108 зул өргөж яваа бүсгүй Б.Эрдэнэзул, Т.Хулан, Р.Сүнжидмаа нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс захирамж гарган өчигдөр орой баривчилжээ.Тодруулбал, Жагсаал цуглааныг албан тараах тухай захирамжийн дагуу дүүргийн ЗДТГ-ын даргын гаргасан шийдвэрийг цагдаа нар хэрэгжүүлж, албадан тараасан байна.
Иргэн Б.Эрдэнэзул нь 49 хоног тасралтгүй зул өргөх байсан аж. Тэдэнтэй хамтран зуурдаар болон бусдын санаатай үйлдлээр халуун амиа алдсан бурхан бологсдын ар гэрийнхэн зул өргөж байхад нь хүчээр буулгаж, машинаар аваад явжээ.Б.Эрдэнэзул 36 дахь өдрөө тасралтгүй зул өргөж, цаашид 49 хоногийг дуустал 108 зул өргөх буяны ажлыг үргэлжлүүлэхийг ард иргэдээсээ хүсчээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна