ҮНДЭСНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАРИЛГА 78 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЯВАГДАЖ БАЙГАА


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Үндэсний оношилгоо, эмчилгээний төв" байгуулах МОН-8 төслийн Удирдах хороог хуралдуулж, ажлын явцтай газар дээр нь танилцав.Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлуудтай танилцан дараах шийдвэрүүдийг гаргалаа.


Гаражийн барилгын зориулалтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн резидент болон хөдөө орон нутгийн иргэдийг хүлээн авч түр байрлуулах зориулалтын барилга болгох өөрчлөлтийг оруулахаар Удирдах хороо шийдвэрлэв.Монгол Улсын Засгийн Газрын хүлээх үүргийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах, мөн Эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгооны асуудлаар холбогдох албаны байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж нэгдсэн нэг програм хангамжтай болгох ажлыг зохион байгуулахыг Төслийн удирдах хороо ажил хариуцсан дарга нар, Төсөл хэрэгжүүлэх нэгжид даалгав.Төслийн удирдах хорооноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг үүрэг болгов.

Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орно.

Одоогийн байдлаар барилгын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн эхний хэсэг Гааль дээр буугаад байгаа юм байна.Мөн БНСУ-д бэлтгэгдэх эмч, мэргэжилтнүүдийн эхний ээлж БНСУ-ын Ёнсей эмнэлэгт сургалтанд хамрагдаж байна.
Төсөл хэрэгжиж дуусах хугацаа хугацаа буюу Улсын комисст хүлээлгэж өгөх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 6 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 8 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 9 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 10 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 12 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28