ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 8000 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ШАЛГАХАД, 75 ХУВЬ НЬ ДҮРЭМ ЗӨРЧСӨН БАЙЖЭЭ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25, 26-нд Замын цагдаагийн алба нийт 660 дуудлага хүлээн авч, тээврийн ослын шинжтэй 406 дуудлага авсан байна. Үүнээс ослын улмаас нийслэлд 20 хүн гэмтэж бэртсэний дөрөв нь бага насны хүүхэд байжээ. Харин орон нутагт зургаан хүний амь нас хохирсон байна.

Гудамж замын хяналт шалгалтаар алба хаагчид нийт 8000 гаруй тээврийн хэрэгсэл шалгаснаас 6000 орчим тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 156 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ослын газрыг орхиж явсан долоон осол бүртгэгдсэнээс гурвыг нь цагдаагийн алба хаагчид шуурхай олж, шалгаж эхэлжээ. Тухайлбал,

  • Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг асфальтан замд H.Accent маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай А-н амь нас хохирч, гурван хүн гэмтсэн хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт,
  • БЗД-ийн нутаг Нарны зам, Нарантуул захын урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан бөгөөд тээврийн хэрэгслийг олж, шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдсэн нь явган зорчигч нар гарц гарамгүй хэсгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртөж байна. Явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 ослын тав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 10 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 12 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 13 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 13 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29