ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ 16 ТӨРЛИЙН ҮНЭГҮЙ СУРГАЛТДАА ЭЛСЭЛТ АВНА


Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн шинэ жилийн элсэлт есдүгээр сарын 3-наас эхлэх гэж байна.

Бүртгэл есдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ жил:

  1. Анхан шатны анги
  2. Уран зураг
  3. Уран сийлбэр
  4. Уран хайчилбар
  5. Монгол уран зураг
  6. Монгол уран бичлэг
  7. Сүрлэн наамал
  8. Сүрлэн сүлжмэл
  9. Баримал керамик
  10. Хүүхэлдэй бэлэг дурсгал
  11. Хувцас дизайн
  12. Монгол үндэсний хувцас загвар
  13. Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал
  14. Арьсан урлал, уран дархан
  15. Нисэх онгоцны загвар зохион бүтээх
  16. Авто машины загвар зохион бүтээх сургалтдаа элсэлт авах юм байна.

Сургалтад 2-12 дугаар ангийн сонирхсон хүүхдүүд бүртгүүлэх боломжтой.

Монгол Улсын хөгжил цэцэглэлт, сайхан ирээдүйг цогцлоох Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө зорилготой сургалтууд үнэ төлбөргүй гэдгийг тус төвийн зүгээс хэлж байлаа.

Бүртгэх хугацаа:

  • 09:00-17:00 цаг /Даваа-Баасан гарагт/

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Нэг хувь цээж зураг
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээ

Бүртгэл дууссаны дараа сургалт 9 дүгээр сарын 24-нөөс эхэлнэ. Өглөөний ээлж 09:00-11:40, өдрийн ээлж 14:00-16:40 цаг хүртэл хичээллэх хуваарьтай.

Анхан шатны ангид 2-4 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулдаг бөгөөд тэдэнд хоёр жилийн сургалт явуулдаг байна. Энэ хугацаанд хайч, цавуутай харьцах, зураг зурахдаа харандаагаа яаж барих вэ гэдгээс эхэлж хичээлээ заадаг байна. Ингэж сургасны дараа мэргэжлийн анги руу оруулдаг аж.

Анхан шатны ангид 60-80 хүүхэд авах бол мэргэжлийн ангиудад 80-100 хүүхэд авна. Анги дүүргэлтийн хувьд нэг ээлжиндээ 15 орчим хүүхдийг хичээллүүлдэг гэж Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 10 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 12 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 13 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 13 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29