НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨРСӨН ДЭЭР БУС, ЦААСАН ДЭЭР БАЙНА


Нийслэлийн бүтээн байгуулалт хөрсөн дээр бус, цаасан дээр байна

НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Нийслэлийн 2018 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцав.

2018 оны 3 дугаар улиралдуусч байна. Гэвч нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжсэн төсөл арга хэмжээг авч үзэхэд дөнгөж 46 хувь нь гэрээ байгуулсан байна. Нийт 156 ажлыг ангилсан байдлын авч үзэхэд захиалагчид гэрээ хийх зөвлөмж хүргүүлсэн – 10, Тендерийн бичиг баримт боловсруулж байгаа – 4, Тендерийн үнэлгээ хийгдэж байгаа – 21, Тендерийн материал хүлээн авч байгаа – 18, Зураг төсөл ажлын даалгавар ирээгүй ажил – 25, Газрын асуудал шийдэгдээгүй –6 ажил байгаа бол гэрээ хийгдсэн - 72 буюу нийт ажлын 46% байгаа юм. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж, дуусах шатандаа орох ёстой 8 сард эхлээгүй ажлууд үлдсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, 2018.08.01

Зарим дүүргийн хөрөнгө оруулалтын ажил 10 хувьтай байна

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэдээллээр 2018 онд дүүргүүдэд барьж байгуулах барилга, их завсарын ажил 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дөнгөж 53 хувьтай байна. Доорх хүснэгтээс харахадЧингэлтэй дүүрэгт 27 хувьтай, Багахангай дүүрэгт 10 хувьтай байна

2018 онд хэрэгжиж буй барилга байгууламж, их засварын ажил

Дүүрэг

Он дамжин хэрэгжиж байгаа ажил -75%

2018 оны ажил

53 %

Нийт – 60 %

Баянгол дүүрэг

81 %

34 %

57,5 %

Баянзүрх дүүрэг

72 %

47 %

59,5 %

Багануур дүүрэг

78 %

43 %

60,5 %

Сүхбаатар дүүрэг

88 %

63 %

75,5 %

Сонгинохайрхан дүүрэг

78 %

67 %

72,5 %

Хан-Уул дүүрэг

96 %

64 %

80 %

Чингэлтэй дүүрэг

66 %

27 %

46,5 %

Багахангай дүүрэг

88 %

10 %

49 %

Налайх дүүрэг

98 %

55 %

76,5 %

Дүүрэг дамнасан

88 %

50 %

69 %

Эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ – 2018.07.30

Нийслэлийн цэцэрлэг 5-аар буурчээ

Энэ жил улс, нийслэлийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй сургууль цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн. Үүнээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилдсэн 27 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил явагдаагүй, ихэнх нь тендер зарлагдах шатандаа байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд 3 ээлжээр хичээллэж, цэцэрлэгүүд сугалаагаар хүүхдүүдийг элсүүлж буй энэ үед сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх нь энэ тэргүүний зорилт.

Гэтэл жилийн 3/4 дуусч байхад нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт эрх шилжсэн 14 цэцэрлэг, 13 сургуулийн барилгын ажил дараах байдалтай байна.

Мөн сургууль, цэцэрлэгийн барилгын ажил удааширсаны улмаас улсын цэцэрлэгийн тоо өмнөх оныхоос 5-аар буурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх онд 227 улсын цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бол энэ жил 222 цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэж байгаа юм байна.Нийслэлийн мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар ирэх оноос барилгууд ашиглалтад орж, сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэх гэнэ.

Энэ жил төсөвт суулгасан сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажил нь газрын асуудлаа шийдвэрлэж чадаагүй, тендер зарлагдах шатандаа яваа зэрэг төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажилласны улмаас удаарширч, бүтээн байгуулалтын ажил хөрсөн дээрээ бус, цаасан дээрээ хэрэгжиж байгаа байдалтай байна.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар 2018.08.20

Манай улс дөрвөн улиралтай. Бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн 2-3 дугаар улиралд хийх боломжтой байдаг. Иймд жил бүрийн төсөв өмнөх оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор батлагдаж, тухайн жилийн төсөвт тусгагдсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хангаж, 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүх тендер зарлагдаж, улирлын шинжтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэх боломжтой.

Гэвч 2018 оны ажлууд эхлэхгүй байсаар хагас жил өнгөрсөн байна. Тухайлбал газрын асуудал шийдвэрлээгүй сургууль, цэцэрлэгийн газрыг шийдвэрлэхээр газар эзэмших эрхийг Нийслэлийн боловсролын газарт олгох тухай НЗД-ын захирамж 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдөр гарсан байна. Төсөв батлагдсанаас хойш 8 дахь сар өнгөрч, бүтээн байгуулалтын улирал дундаа орсон хойно захирамж гаргах зэрэг бичиг цаасны ажлаас өөр ахицгүй байгаа нь хариуцлагагүй байдлын үр дүн гэдгийг төлөөлөгчид илэрхийлж байлаа.

Ингээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2 жилийн ажлын биелэлийг хянах Ажлын хэсэг гаргаж ажиллахаар НИТХ дахь АН-ын шийдвэрлэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 8 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 10 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 11 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 12 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 14 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28