“UB FOOD FESTIVAL”-ИЙН ҮЕЭР БҮХ ХООЛЫГ 1000-5000 ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛНА


UB Food Festival" арга хэмжээг зургаа дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна.Гурван өдрийн турш Цирк, Монголын Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар чуулгын үзүүлэбэрүүд,амьд хөгжимийн хамтлаг дуучдын тоглолттой хамт хамгийн хямд, хамгийн амттай хоолыг зооглох боломж бүрджээ. Бууз, хуушуур, цуйван гэхчлэнМонгол хоол гэж нэрлэх боломжгүй олон хоолнууд байдаг. Тэгвэл энэхүү фестивалыг жил бүр зохион байгуулж улам өргөжүүлсэнээрМонгол хоолныхоо нэршлийг тодорхойлж гаргах бас нэгэн томоохон зорилготой юм байна.Үүний эхлэл болгож "UB Food Festival"-д оролцож байгаа ААН, тогооч нарын дунд "Улаанбаатар шөл", "Улаанбаатар хуурга" нэрийн хоолны тэмцээн зохион байгуулна. Шалгарсан хоолыг Монгол хоолны нэрийн жагсаалтад оруулахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар 40 гаруй ААН, иргэд тус фестивалд оролцохоор бүртгүүлээд байгаа аж. "UB Food Festival" өдөрлөгийн үеэр бүх хоолыг 1000-5000 төгрөгийн үнэтэй борлуулах юм байна. Зохион байгуулагчдын зүгээс хоолны үнийг 5000 төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэсэн гэрээг оролцогч байгууллагуудтай хийжээ. "UB Food Festival" арга хэмжээний хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн нэрийн "Улаанбаатар шөл" болон "Улаанбаатар хуурга" шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.

Тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд хамгийн чанартай, амтлаг нэрийн бүтээгдэхүүн, олон улс үндэстний хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Мөн гудамжны шилдэг хоолтой газар, шилдэг тогооч нарыг шалгаруулахаас гадна хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд

"Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?",

"Аавтайгаа хамт",

Зайрмагны баяр,

Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдоно.

Нийслэлчүүд иргэд та бүхнийг энэ амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэлцэн ирж амтат хоол зооглон амралт, чөлөөт цагаа хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 8 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 10 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 11 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 12 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 14 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28