ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА


Өнгөрсөн долдугаар сарын 25-наас эхэлсэн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр 23.59 цагт дуусна. Тиймээс бүртгүүлж амжаагүй байгаа эцэг эхчүүдийг яаралтай бүртгүүлэхийг холбогдох газруудаас анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм.

Энэ жил 2-5 насны бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулна. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, баталгаажуулалт цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа юм. Элсэлтийн үйл явц "цахим элсэлт","цахим бүртгэл" гэсэн үндсэн зарчмаар явагдана.

Энэ жил 146 мянга орчим хүүхдээс 114 мянган хүүхдийг төрийн болон төрийн бус цэцэрлэгт хамруулах боломжтой. Үүнээс гадна нийслэлд 143 хүүхэд харах үйлчилгээнд 424 хүүхэд асрагч багш 2106 хүүхдийг сургаж байна. цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.

Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалт 69 хувьтай байсан бол энэ жил 77,6 хувь болж өсчээ. Ингэснээр 100 хүүхэд тутмын 78 нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж боломжтой болсон юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 8 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 10 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 11 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 12 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 14 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28