Хууль зүйн байнгын хороо өчигдөр 14.00 цагт хуралдах байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар өнөөдрийн 11.00 цаг хүртэл хойшилсон. Хуралдаан 51-ээс дээш хувийн ирцтэй байж хуралддаг билээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс АТГ-ын дарга, комиссар Х.Энхжаргалыг солиох ёстой гэсэн шаардлага хүргүүлээд удаж буй.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч ч ийм утгатай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байгаа юм.Тиймээс уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх ёстой аж.АТГ-ын даргыг 60 тэрбумын төгрөгтэй холбоотой хэргийг улайм цайм илт хамгаалаад байгаа учир албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэсэн байр суурьтай гишүүд байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна