Б.БАЯРСАЙХАНЫГ АЛБАН ТУШААЛД НЬ ЭГҮҮЛЭН ТОМИЛОХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАВ


Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Баярсайханыг албан тушаалд нь эгүүлэн томилох шийдвэрийг гаргажээ.Дээрх яаманд ЗГХЭГ-аас шалгалт хийсэн бөгөөд хэд хэдэн албан тушаалд үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж буй зөрчил илэрчээ. Учир нь, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгооны асуудал жил гаруй хугацаанд шүүхээр явсны эцэст хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байна гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.

Б.Баярсайханыг шүүхээр явж байх хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга нь албан ёсоор жинхлэгдээгүй байсан учраас бусад албад, хэлтсийн дарга нарын томилгоо, албан үүрэгт нь жинхлэх асуудал мөн хүлээлт үүсгэсэн байжээ.Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Б.Баярсайханыг тус яамны ТНБД-аар эгүүлэн томилох шийдвэр гаргасан байна.Өнгөрсөн хавар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг төрийн албанд тэнцэхгүй, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Тухайн үед Б.Баярсайхан "Миний хувьд хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нүүр бардам байна. Боловсролын салбарт мөнгөгүйгээр ч зөвхөн зохион байгуулалтын чанартайгаар олон өөрчлөлт хийх боломжтой. Гэтэл энэ бүхнийг мөнгөний ашиг сонирхлоор харсан хэсэг хүний л явуулга боллоо. Би цаашид хандах ёстой газарт нь хандах болно. Төрийн алба гэдэг хуультай. Тэгэхээр хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байсан бөгөөд ийнхүү шүүхийн байгууллагаар явж хууль зөрчөөгүй үнэнээ тогтоолгосон юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 8 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 10 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 11 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 12 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 14 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28