БАТЛАН ДААЛТААР ГАРСАН ЭМЭГТЭЙ 150 САЯ ТӨГРӨГИЙН ЗАЛИЛАН ХИЙН ЗУГТЖЭЭ


"Монгол ньюс" мэдээллийн төвд БНСУ руу гурван сарын групп аялалд бүртгэж байна гэсэн зараар Д.Саран гэх хүнд залилуулсан талаар хохирогч иргэд мэдээлэл хийлээ.

Хохирогчдын ярьж буйгаар мөнгө залилсан Д.Саран нь "Кореа хаппи" гэдэг байгуулж, түүнийгээ туршлагатай том компани гэж рекламдсан. Толгой компаниасаа салбарлаж үйл ажиллагаа явуулж байгаа. Эзэн нь Уранчимэг гэж хүн байгаа. Солонгос руу групп аялалаар хүмүүсийг гаргадаг гэсэн. Манай компанийн эхний ээлжийн хүмүүс 2018 оны эхээр 25 хүн явснаас 20-иод хүн нь ирсэн байна. Хоёрдугаар ээлжийн хүмүүс нь зургадугаар сард явна. Та нартай манай компанийн захирлын охин хэлмэрч хийж явна. Үйчилгээ нь 6 сая төгрөг болно. Урьдчилгаа 3 саяыг нь банкаар авна. Банкаар гүйлгээ хийсэн мөнгөө нотаритоор баталгаажуулна. Манайх бол туршлагатай компани гэж хэлсэн болохоор нь бид итгэж эхний ээлжийн 25 хүн тус бүр 3 сая төгрөгөө хураалгаж банкаар гүйлгээ хийн компанийн дансанд оруулж нотаритоор баталгаажуулсан. Эхний 25 хүнээ явуулаагүй байж дахин нэмж хүн бүртгээд байхаар нь мөнгөө өгсөн иргэд "Бид нарын виз юу болсон бэ, яагаад явуулахгүй байгаан" гэж дээрх компанийн хоёр ажилтнаас асуухад "Солонгосын Элчин сайдын яам ачаалал ихтэй байгаа учраас хойшилж байна. Долдугаар сарын 5 хүртэл хүлээгээрэй" гэж хэлжээ.

Ингэж худлаа хэлж явсаар сүүлдээ тэдний арга барагджээ. Ингээд залилангийн шинжтэй болоод ирэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгчээ.Улмаар ажилчдаас нь Д.Саран гэгч эмэгтэйн регистрийн дугаарыг авч гүүглээр шүүтэл shuukh.mn сайтад 2003 онд хойш залилан хийж байсан тухай нь гарч иржээ. Залилангийн хэргээр 2012 онд 23 жилийн хорих ял авч хоригджээ. Гэвч түүнийг энэ оны гуравдугаар сард төрсөн дүү нар нь хорихоос батлан даалтаар гаргаж авчээ.Тэрбээр батлан даалтаар гарч ирэнгүүтээ ийнхүү дээрх хуурамч компанийг байгуулан бусдыг Солонгос улс руу гаргаж өгнө хэмээн залилж мөнгийг нь аваад ор сураггүй алга болжээ.Хохирогчид шүүх, прокурорын байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийллээ. Учир нь залилан хийсэн хүнийг батлан даалтад гаргасан. Нөгөөх нь дахин залилан хийн иргэдийг хохироосонд гомдож байна гэв. Д.Сарангийн хамсаатан Уранчимэг нь ч мөн залилангийн хэрэг хийж байсан хүн гэв. Одоогоор энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 8 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 10 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 11 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 12 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 14 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28