Өнгөрсөн дөрөвдүгээр сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид хар тамхийг хилээр нууцаар оруулж буй бүлгийг Баянзүрх дүүргээс илрүүлж саатуулсан байдаг. Тагнуулын Ерөнхий Газар АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг манай улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.Улмаар гэмт этгээдүүдийг 2018 оны наймдугаар сарын 17-ны өдөр саатуулан баривчилсан байна. Тээшинд үзлэг хийхэд гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нуусан их хэмжээний хар тамхийг илрүүлсэн ажээ. Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна