УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болно. Улмаар өнөөдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго Сонгуулийн ерөнхий хуулийн тодорхой заалтуудыг тайлбарлах албан тоотыг өмнө нь тус газарт илгээгээд байсан. Гэвч Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд тайлбар өгөх шаардлагагүй гэсэн утга бүхий албан тоотыг цэц рүү илгээгээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна