50 МЕТРИЙН АРААР ДАЛЛАХ СЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЛОО


ЖАКАРТА. /Аsiangames2018.id/. Индонезийн нийслэл Жакарта хотын төвд байрладаг усан спортын цэнгэлдэх хүрээлэнд мягмар гарагт болсон 50 метрийн араар даллах сэлэлтийн тэмцээнд Хятадын тамирчин Лиу Сиан дэлхийн шинэ амжилт тогтоожээ.

Мөнгөн медалийг мөн Хятад улсын тамирчин Фу Юанхуй хүртсэн бөгөөд тэрбээр 27.68 секундэд уг замыг туулсан бол Японы тамирчин Нацуми Сакай 27.91 секундийн амжилтаар гуравдугаар байрыг эзэлж, хүрэл медалийн эзэн болжээ.

Хятадын тамирчин Лиу Сиан 27.06 секундын амжилт тогтоосон нь 2009 онд Ромд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тогтоосон Жао Жиний амжилтыг эвдсэн аж. Эдүгээ 21 настай Лиу Сиан нь 2015 онд ОХУ-ын Казань хотод болсон усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм байна.

Ийнхүү Хятад улс усанд сэлэлтийн төрлөөс 11 алт, 8 мөнгө, 8 хүрэл медаль хүртээд байгаа юм. Түүнчлэн тус улс нь энэ удаагийн Азийн наадмаас нийт 30 алт, 18 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэнээр медалийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 8 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 10 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 11 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 12 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 14 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28