СУРАГЧИЙН ЦҮНХНИЙ ЖИН БИЕИЙН ДУНДАЖ ЖИНГИЙН 10 ХУВИАС ИХГҮЙ БАЙХ ЁСТОЙГ АНХААРУУЛАВ


Хэт хүнд цүнх нь сурагчдын бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж байгааг цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулжээ. Тодруулбал, сурагч дунджаар I ангид 3,145 кг, II ангид 3,074 кг, III ангид 3,212 кг, IV ангид 3,127 кг, V ангид 3,765 кг ачаа (Өмсөж буй хувцасны жинг тооцоогүй болно)-г үүрдэг гэх судалгаа гарчээ.

Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100г), номын тавиур том, жижиг (300-500г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160г), үдийн цайны хэрэгсэл (100-120г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг байна. Дэлхийн улс орнуудын хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг аж.

Манай улсад цүнхний жингийн хувьд мөрдөх стандарт, хуульчилсан нарийн зохицуулалт байдаггүй. Иймд сургуулийн удирдлага, багш, эцэг, эх асран хамгаалагчдад БСШУСЯ-ны зүгээс дараах зөвлөмжийг гаргажээ.

1.Сурагчийн цүнхний жинг Монгол хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцох

2.Гадаадын зарим улс орнуудад хэрэглэж буй цүнхний хэмжээнд дараах нийтлэг шаардлага буйг анхаарч хүүхдийнхээ цүнхийг сонгох

tsunh

Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт

1.Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;

2.Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;

3.Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;

4.Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;

5.Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх;

6.Эцэг эх, асран хамгаалагчдад

7.Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох;

8.Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах;

9.Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;

10.Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад туслах;

11.Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах;

12.Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарахыг зөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 9 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 11 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 12 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 13 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 14 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 15 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28