ХУУЛЬ БУСААР ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БУЙ ЖОЛООЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр/08.20/ боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээлэл хийснээр эхэлсэн юм.Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, цагдаагийн хурандаа Д. Дашдорж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудын талаар танилцууллаа.



Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд

  • "Авто замын засвар, шинэчлэл, нөхөн сэргээлтийн ажлыг шуурхай зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор дуусгах, авто тээврийн шалган бүртгэх товчоодын ачааллыг жигдрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилэх арга хэмжээг авах,
  • МУ-ын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах,
  • Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын сахилга, хариуцлагаа чангатгах, хяналтаа сайжруулах, ээлжийн амралттай байгаа удирдлага болон нэгжийн дарга нарыг ажилд оруулах,
  • "Шарилжгүй Улаанбаатар-3" аяныг эрчимжүүлэн ажиллах,
  • 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар төлөвлөсөн ажлуудаа хугацаандаа чанартай гүйцэтгэж дуусгах, инженерийн шугам, сүлжээний засварын ажлыг ирэх сарын 15-ны дотор бүрэн дуусгах, айл, өрх, албан байгууллага өвөлжилтийн дулаалгын аян, урилга өрнүүлэх,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулах, автобусны буудлуудын зогсоолуудыг хууль бусаар эзэлж, такси үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүл" хэмээн холбогдох байгууллагын удаирдлагуудад үүрэг даалгаварыг өглөө

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 9 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 11 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 12 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 13 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 14 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 15 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28