СЭРЭМЖЛҮҮЛЭГ:ЗЭЭЛ САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА САЙН НЯГТАЛЖ ШАЛГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэг гаргажээ.Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хуурамч хаяг ашиглан иргэд, байгууллагыг залилан мэхлэх хэрэг нэг бус удаа гарлаа. Гэмт этгээдүүд залилан мэхлэх үйлдэлдээ нэр бүхий ББСБ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт бүхий, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэрийг барьж байгаа нь давхар хохирол, ихээхэн хор уршиг дагуулж байгаа юм.

Залилан мэхлэх үйлдлээ гэмт этгээдүүд иргэдийн итгэмтгий, мэдээлэлгүй байдалд тулгуурлаж, "барьцаагүй зээл олгоно" гэх мэтээр хууран, цөөнгүй хохирогчийн багагүй хэмжээний мөнгийг зээлийн шимтгэлийн урьдчилгаа зэрэг нэрээр дансаар шилжүүлэн авч байжээ. Энэ мэт үйлдлийг иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн хууль хяналтын болон холбогдох эрх бүхий байгууллагууд шалгаж байна.Иймд зээл авах зэрэг санхүүгийн үйлчилгээг ББСБ болон бусад санхүүгийн байгууллагаас авахдаа тусгай зөвшөөрөл, холбогдох баримтыг сайтар нягталж байх шаардлагатайг сануулж байна.Мөн зээлийн шимтгэл, урьдчилгаа болон бусад шаардлагатай мөнгөн хөрөнгийг үл таних этгээдийн дансанд магадлалгүй, баримтгүй шилжүүлэхгүй байх, хуурамч мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 9 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 11 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 12 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 13 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 14 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 15 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28