Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг "Ширээ нурууны нутаг" гэх газар таван настай охин уржигдар буюу наймдугаар сарын 19-нд алга болжээ. Охиныг Хараа голын усанд живсэн байж болзошгүй гэсэн дуудлага өчигдөр өглөө ирсэн байна.Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийнхан болон орон нутгийн иргэд, цагдаагийнхан нийлсэн 112 хүн эрэн хайж байгаа аж.Эрлийн багийнхан Ширээ нурууны нутаг, Орхон сумын Бүрэн толгой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хараа голын гүүр хүртэл 52 км-т самналт хийсэн ч олдоогүй байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа ажээ
medee.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна