ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ПҮРЭВ ГАРАГТ ДУУСНА


Өнгөрсөн долдугаар сарын 25-наас эхэлсэн цэцэрлэгийн бүртгэл энэ долоо хоногт дуусна. Тодруулбал, энэ сарын 23-нд буюу пүрэв гарагт дуусна. Тиймээс бүртгүүлж амжаагүй байгаа эцэг эхчүүдийг яаралтай бүртгүүлэхийг холбогдох газруудаас анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм.

Энэ жил 2-5 насны бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулна. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, баталгаажуулалт цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа юм. Элсэлтийн үйл явц "цахим элсэлт","цахим бүртгэл" гэсэн үндсэн зарчмаар явагдана.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.

  1. 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхдүүд бүртгэнэ.
  2. 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамрах сургах тойргийн цэцэрлэг шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой юм. Хяналтын тоо гэдэг нь тухайн насны ангилалд зарлагдсан сул орон тоог хэлэх бөгөөд тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг хяналтын тоо цахим хуудаст ил тодоор байрлуулах юм.
  3. Бүртгүүлэхдээ https://tsetserleg.ulaanbaatar.mn системд орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор нь гарч ирэх нэг удаагийн түлхүүр нууц үгийг бичиж нэвтрэн орно.
  4. Нэвтэрч орсны дараа таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаяг, хамрах сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  5. Хүүхдийн хаягийн мэдээллийг нягталж шалгасны дараа холбогдох гар утасны дугаар оруулж бүртгэлийн дугаар авах ногоон товч дээр дарах юм. Мөн эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ хаягийн зөрчлөө зайлшгүй арилгасан байх шаардлагатай юм.
  6. Таны бүртгүүлсэн гар утасны дугаарт бүртгэлийн 5 оронтой тоо очих бөгөөд тус дугаарын бүртгэлийн дугаар гэсэн хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар "Амжилттай баталгаажлаа" гэсэн хариу мэдэгдэл гарах юм.

"Цахим элсэлт"-ийн үйл ажиллагаа 2018 оны 8 дугаар сарын 24-ны баасан гарагийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр цэцэрлэгт элсэх хүүхдийн бүртгэлийн тоо хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар элсэлтийн үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах юм.

Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах байдлаар баталгаажуулна.

  1. https://tsetserleg.ulaanbaatar.mn систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар "Таны хүүхэд .... цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу" гэсэн мэдээлэл гарч ирнэ. Үүний дараа эцэг эх, асрах хамгаалах холбогдох гар утасны дугаараа оруулна.
  2. Бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар холбогдох гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажна.
  3. Бүртгэлийн дугаараа баталгаажуулсны дараа 2018 оны 8 дугаар сарын 27-29ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгах юм.

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэх болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй. Эцэг эх, асран халамжлагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгэл хийлгэх ёстой юм.

Энэ жил 146 мянга орчим хүүхдээс 114 мянган хүүхдийг төрийн болон төрийн бус цэцэрлэгт хамруулах боломжтой. Үүнээс гадна нийслэлд 143 хүүхэд харах үйлчилгээнд 424 хүүхэд асрагч багш 2106 хүүхдийг сургаж байна. цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа үргэлжлэн явагдана


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 10 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 11 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 12 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 13 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 14 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 15 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28